Ц.Уянга буюу “Элийрэгч”-ийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай нэлээд ширүүхэн үзэлцэж байсныг магад та санаж буй биз ээ. Цахим орчинд “Элийрэгч”-ээрээ танигдсан тэрээр өөрийн нүүрномоороо дамжуулж хотын соёлыг түгээхээр зорьжээ. Түүний энэхүү санаачлагатай “ажил” нэлээд эрчимтэй өрнөж байгаа юм байна. Хэсгээс нь сонирхуулъя.
Халтуур хийнэ гэдэг халтар хаагаа биш. Үйлчилгээний төрөл юм. Тиймээс хүнээ уралдаж авах, задгай мөнгөгүй явах, чиглэлийг асуух, бохир заваан салонтой явж болохгүй #ОРК уудааГэгээрүүлье!
Гэр гэдэг ганц 4 хана, хашаан доторхийг хэлэхгүй. Орц, талбай, зам бүгд орно. Тиймээс гэрээсээ гараад гэртээ хогоо гаргаад хаяад байж болохгүй. Хогийн саванд аваачиж хаяхад хэцүү биш. #ОРК -уудааГэгээрүүлье!
00-д суултуураа арчаад өгзгөөрөө бүрэн сууна, дуусгаад тагаа хааж усаа татна. Мөн цаасыг үхрийн бөгс арчих гэж байгаа юм шиг зузаан ороож авах, талаар нэг таслаж хаях хориотой. #ОРК -уудааГэгээрүүлье!
Та хөнгөнөөр бие засах болонгуутаа гэрийнхээ нэг буланд очоод сарьчдаггүй биз дээ? Их хот бидний гэр юм. Шингэн, өтгөнөө бүү хэл цаг нараа зохицуулах нь хотын иргэний соёл юм. #ОРК -уудааГэгээрүүлье!
Монголчууд газар тэнгэртээ сүслэж 4 зүг 8 зовхист цайныхаа цацлыг өргөдөг. Түүнээс тооноороо аяганы шавхаруугаа цацаж байгаа юм шиг цонхоороо цай цацаж болохгүй. #ОРК -уудааГэгээрүүлье!
Монголчууд хоймортоо суучаад мөлжсөн яс, идсэн ууснаа үүд рүүгээ чулууддаггүй. Гэрийн бууриа хүртэл цэмцийлгээд нүүдэг улс. Тиймээс машиныхаа цонхоор хогоо бүү чулууд. #ОРК -уудааГэгээрүүлье!
Хэн нэг хүн зам дээр такси барих гээд зогсож байхад хээв нэг урдуур нь орж зогсоод гар өргөж болохгүй. Тухайн хүн таксигаа барьсаны дараа дараагийн таксинд гар өргөнө. #ОРК-уудааГэгээрүүлье!
Шаардлага тавихаар хүнийг хөлөөс толгой хүртэл хялаг цэхэг хийж ярвалзах, олуулаа яваа үедээ хөндлөнгийн хүнийг доогтой ширтэж, бие биендээ шивнэж, чанга чанга хөхөрч болохгүй. #ОРК -уудааГэгээрүүлье!
Хороолол дундуур 20 миллийн хурдтай явдаг. Орцны урдуур Шумархердаж давхиж болохгүй. Хүүхэд, сул тавьсан нохой гэнэт гүйж гарч ирэх аюултай. Та уралдааны зам биш айлын хаяагаар яваа шүү. #ОРК -уудааГэгээрүүлье!
Гудамжинд гах түй гээл пядд хийтэл нус цэрээ хаяж болохгүй. Айлд ороод шалан дээр нь нус цэрээ хаядаггүй биз дээ? Бидний хүүхэд шалан дээр мөлхөж дэгдсэн агаараар нь амьсгалдаг юм. #ОРК -уудааГэгээрүүлье!
Хүний орон зайд халдаж болохгүй. Зөвшөөрөлгүй хүний биед хүрэх, базах, барих, цохих, мөргөх, наалдах зэрэг. Ялангуяа АТМ дээр хүзүүн дээр амьсгалаад хамт код хийчих гээд байв. #ОРК -уудааГэгэрүүлье!
Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй. Тиймээс нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл богино зайн уралдаан хийх шаардлагагүй. Тэвчээртэй хүлээж сур. #ОРК -уудааГэгээрүүлье!
Хаалгаар, лифтээр, автобуснаас гарч бгаа хүмүүсийн өөдөөс орох гэж зүтгэж болохгүй. Баруун гар талаа бариад хүн гарч дууссаны дараа зөрж орно. #ОРК- уудааГэгээрүүлье!
Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй. Тиймээс нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл богино зайн уралдаан хийх шаардлагагүй. Тэвчээртэй хүлээж сур. #ОРК -уудааГэгээрүүлье!
Түүний зааврын хэсэгхэнээс хүргэхэд ийм байна. Болохгүй гэдэг үг дан балчруудад бус бүгдэд үйлчилдэг юм. Мэдэхгүй зүйлээ мэдэхэд илүүдэхгүй шүү.