Түүний эрүүний яснаас хавдар илэрсэн ба үүнээс болж доод эрүүний яс нь талдаа ортол иддэгсэн байж. Мөнхбат хүүд БНСУ-ын Католикийн Их Сургуулийн харьяа “Пүчон Сон Му” Эмнэлгийн дарга Гвон Сүн Сог болон “Нэг сэтгэл, нэг бие нийгэмлэг” ээс шинэ амьдрал бэлэглэсэн байна.
Тус эмнэлгийн эрүү нүүрний тасгийн Пё Сон Үн эмч болон Гоо сайхны мэс заслын тасгийн эмч И Жүн Ху нар өнгөрсөн 4-р сарын 9-нд 10 цагийн турш дахин эрүү суулгах мэс засал хийсэн байна. Хүү ээж дүү нарийн хамт улсаас олгодог 220,000 төгрөгний тэтгэмжээр амьдардаг байжээ. Тэрээр 2016 онд бусадтай муудалцах үеэр эрүү, нүүрэндээ гэмтэл авч удалгүй гэмтэл авсан хэсэг хавиар байнгийн зовуурлан өвдөх болжээ. Удалгүй эмнэлэгт очин үзүүлэхэд санамсаргүйгээр баруун талын эрүүндээ хавдартай гэдгээ мэдсэн байна. Ингээд Монголд доод эрүүнийхээ талыг мөн шүд ээ авахуулах мэс засалд оржээ. Монголд цаашид эмчлэх боломжгүй тул эмээр аргацааж, доод эрүү хавийн шүд байхгүй тул хоол унд идэхэд хүндрэлтэй болж мөн нүүрний хэлбэрт өөрчлөлт гарч эхэлжээ. Түүний энэ хэцүү байдлыг Монголд үйл ажиллагаа явуулдаг сүмийн байгууллага доторх өсвөр насны хүүхдийн төвөөс Пүчон Сон Му эмнэлэгт танилцуулснаар “Нэг сэтгэл, нэг бие нийгэмлэг” ийн зүгээс 10 сая вон, эмнэлгийн ажилчдын нийгэмлэгээс 15 сая вон тус тус хандивласнаар эрүү нүүр, гоо сайхны салбарын хоёр эмчийн хамтарсан эрүү суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Түүний шилбэний яс болон ясны өсөлтөд нөлөө үзүүлдэг судастай нь хамт салган авч эрүү болгон өөрчлөн засаад эргүүлээд судастайн хамт холбох хүнд хэлбэрийн мэс заслыг 10 цагийн турш амжилттай хийсэн гэжээ Хүү 4-сарын 30 ны өдөр эмнэлгээс гарсан ба мэс засал хийсэн хэсэгт дахин ямар нэг өөрчлөлт гарах эсэхийг ажиглах үүднээс 2 дахь удаагаа шүд, гоо сайхны тасагт давтан үзүүлэхээр болсон тул ээжийн хамт 5-р сарын сүүлээр Монгол руу буцахаар болсон байна. Түүний ээж Оюунбилэг хэлэхдээ амьдралын боломжгүй хүнд байдалтай байсан бидэнд болон мэс засалд орох ямар ч боломжгүй хүү минь Солонгос улсад ирээд мэс засалд ороод ийм сайхан болсонд туйлын их баяртай байна туслан дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа Монголдоо буцаж очоод сайхан амьдралын төлөө хичээх болно гэжээ.
Эх сурвалж: mglradio.com