Сүүлийн үед
гадуур \”Асашёорюү аварга 2 дугаар төрөх эмнэлэгт 5.1 кг-ээс дээш жинтэй төрсөн
хүүхдүүдэд байр өгнө” гэсэн хэмээх яриа нэлээд хүчтэй явж байна. Ялангуяа
эмэгтэйчүүдийн дунд ийм яриа ихэд тархжээ. Шалтгаантай л байсан бололтой, өчигдөр эгчийнд очиж хонохдоо зурагт үзээд сууж байтал
эгч рүү найз бүсгүй нь ярьж байна.
\”Найз нь төрөөд, Дагваа аварга 5.1 кг-ээс
дээш жинтэй төрсөн хүүхдэд байр өгнө гэж амалсан юм байнашд. Заавал 2 дугаар
төрөхөд төрсөн байх шаардлагатай юм байна. Дагваа аварга 2 дугаар төрөхөд
төрсөн. 5.1 кг жинтэй төрсөн гэж байна. Тэгээд өөрөөс нь дээш жинтэй төрсөн
хүүхдэд байр өгнө гэсэн байна. Мэдсэн бол тэр мөнгө төгрөгийг нь цацаж байгаад
хоол хүнс, витаминаар бөмбөгдөж байгаад хахуулийг нь өгөөд 2 дугаар төрөхөд
төрдөг байж” хэмээн хоорондоо ярих нь сонстов.
Үүнтэй холбогдуулан эгчээс
лавлатал \”Аль дээрээс хойш яваад байгаа. Үнэн ш дээ” гэх ухааны юм ярив. Бараг
итгэчихээд өнөөдөр Дагваа аваргаас өөрөөс нь асуутал \”Тийм яриа яваад байгаа.
Худлаа, худлаа” гэсэн юм. Тэгэхээр 5.1 кг-ээс дээш жинтэй, 2 дугаар төрөх
эмнэлэгт төрсөн хүүхдүүдэд байр өгөхгүй юм байна шүү, эхчүүдээ.