\”Баруун этгээдэд
зорчсон тэмдэглэл” киноны гол дүрээр та бидний танил болсон Сүн Үкүнүүд Хятадын
аюулгүй байдлыг хамгаалж эхэллээ. Нөгөө \”Сармагчин баатар Сүн Үкүний сарваганах
урлагийг сайн сурвал нисдэг гэдэгт итгэдэг” гэдэг шиг жирийн иргэдийн кунг-фугийн
оргилд хүрэх хүсэл мөрөөдөл аюулгүй хүчнийнхэнд хүртэл халдварласан бололтой.
Өчигдөр буюу 2 сарын 2-нд Хятадын баруну өмнө зүгийн Чунцин хотод цагдаа,
цэргийнхэн Сүн Үкүний багаар гангарч иргэдийн аюулгүй байдлыг хамгаалжээ. Хотын
гудмаар аюулгүйн хүчнийхэн ийм багтай явсан нь иргэдийн зүгээс ихээхэн
гайхшрал, шүүмжлэлийн бай болжээ. Хэдийгээр Хятадын сар шиний баяр буюу Еэвэн
сар болох гэж байгаа, мөн Бичин жил гарах гэж байгаатай холбогдуулан аюулгүйн
хүчнийхэн ийм бичин баг зүүсэн ч энэ иргэдэд таалагдсангүй.