2012 онд 48 насандаа таалал төгссөн попын хатан хаан Витни Хьюстон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсныг түүний тухай баримтат киногоор илчилжээ. Уг хэргийг дуучин бүсгүйн нагац эгч Ди Ди Варвик үйлдсэн аж. 2008 онд нас барсан Ди Ди Варвикийн эсрэг заргыг Хьюстоны эцэг нэгтэй ах Гари Гарлэнд-Хьюстон болон туслахаар нь ажиллаж байсан Мэри Жонс нар үүсгэжээ.
Витнигийн амьдралыг өгүүлсэн тус баримтат киног Шотландын найруулагч Кэвин Макдоналд найруулсан байна. Ди Ди Варвик нь гоцлол дуучин Дионь Варвикийн дүү, Хьюстоны ээжийн зээ дүү байжээ.
Витнигийн баримтат кино өнгөрөгч Лхагва гаригт Каннын кино наадмын дэлгэцнээ гарчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор BBC агентлагаас Варвикийн гэр бүлээс тайлбар авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Б.Болормаа