Малайзын ерөнхий сайд асан Наджиб Разакийн гэрт нэгжлэг хийх үеэр валют болон үнэт эдлэлээр дүүргэсэн 70 савыг хураан авчээ. Энэ талаар тавдугаар сарын 18-нд орон нутгийн Star хэвлэл эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах цагдаагийн байгууллагын тэргүүн Датука Сери Амара Сингхагийн мэдээг иш татан нийтэлжээ.
“Гоёл чимэглэлийн цүнх хэлбэртэй 284 хайрцгийг илрүүлсэн. Шалгалтын дараа 72 ширхэг цүнхэнд төрөл бүрийн валют, Малайзын ринггит болон АНУ-ын доллар, цаг үнэт эдлэл байсан”-гэж «РИА Новости» иш татан мэдээлэлжээ.
Гэхдээ тухайн цүнхнүүд Louis Vuitton и Birkin-ний брэндийнх бөгөөд урьд өмнө нь Разакийг Малайзыг орхин явахыг хориглосон ба эхнэрийн хамт тус орноос гарч болохгүй хүмүүсийн тоонд багтсан байлаа. ХМХ-ийн мэдээлснээр ерөнхий сайд асан Индонез явахаар төлөвлөсөн байжээ.
Ц.Пүрэвдорж