Сүүлийн өдрүүдэд Youtube-д нэгэн эмэгтэйн хувийн бичлэг тавигдаад байгаа билээ. Тэрээр 3 жилийн өмнө нэгэн хувийн студид моделын зураг авалтанд орж байхдаа гаднаасаа цоожлогдон хүчиндүүлсэн гэжээ. Тухайн хэрэг үйлдэгдэх үед түүний нүцгэн зургууд 17-ны өдөр цахимд цацагдсан тул цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Мөн SNS буюу Сошиал ертөнцөд түүнтэй адил хохирсон гэх эмэгтэйчүүд ил гарч ирсээр байгаа ажээ.
Бүсгүй өөрийн хувийн SNS дээрээ “Би бол хүчирхийлэлд өртсөн хохирогч байна аа. Ганц удаа миний ярих зүйлийг сонсооч” гэсэн гарчигтай бичлэг хийж тавьсан байна. Тухайн үед тэрээр 20 хэдэн настай байсан ба жүжигчин болох мөрөөдөлтэй түүнийхээ төлөө суралцаж байсан гэж өөрийгөө танилцуулжээ. 3 жилийн өмнө загварын хувцас өмсөөд зураг даруулах цагийн ажилд орохоор Сөүл хотын Хабчан метроны буудлын ойролцоо нэгэн студид очсон юм. Менежер гэх залуутай туршилтын зураг даруулсан ба тухайн студид 20 орчим залуучууд байсан бөгөөд менежер залуу порно кино дээрх шиг дотуур хувцас өмсөхийг шаардсан. Би татгалзсан боловч энд байгаа хүмүүс бүгд төлбөр төлж ирсэн хүмүүс, чамаас хохирлын мөнгө нэхэмжлэх болно гэж сүрдүүлсэн. Чамайг таньдаг PD, кино найруулагч нартаа хэлээд жүжигчин болохгүй болгоод өгч чадна шүү гэж заналхийлсэн. Мөн студийн хаалгыг цоожлоод гарч болохооргүй түгжсэн байсан. Энэ үед тус газарт байсан залуус пооз авахад туслах нэрийдлээр биед минь хүрч эхэлсэн.
Тэрээр цагдаагийн газар мэдэгдэх гэсэн боловч өөрийнхөө даруулсан зургуудыг тараах бий гэхээс маш их айсан гэж мэдүүлжээ. Үүнээс хойш 3 жил өнгөрсөн ч үйл явдлыг мартаж чадахгүй байсан ч ямар нэг асуудал үүсээгүйд нь сэтгэл амар байж байтал өнгөрсөн 8 ны өдөр нэгэн порно сайт дээр өөрийнх нь зургууд тавигдсан байсан ба тэрээр 3 нь ч удаагийн оролдлогоор амиа хорлохыг завдаж байсан гэж мэдүүлжээ. Сөүл хотын Мапу дүүргийн цагдаагийн газраас уг хэрэгтэй холбоотой гомдол өргөдлийг хүлээн авч шалгаж эхэлсэн гэж ээ.
Эх сурвалж: http://mglradio.com