Мексикийн Global Air авиа компанийн Boeing 737 иргэний тээврийн онгоц 2018 оны тавдугаар сарын 18-нд Кубийн нийслэл Гаванд осолдсон байна. Онгоцонд 110 хүн зорчиж байжээ. Энэ тухай тус компанийн сайтад нийтэлжээ.
“Гавани-Ольгина <…>-ийн чиглэлд 104 зорчигч, онгоцны зургаан гишүүдийн хамт Boeing <…> онгоц нислэг хийх үедээ осолдсон” гэж тус сайтад мэдээлэв.
Аргентины гадаад хэргийн сайд Гаваны нисэх буудалд иргэний тээврийн онгоцонд хоёр иргэн нас барсан талаар мэдэгдсэн байна. Онгоц Гаванаас Ольгины чиглэлд нислэг үйлдэх байсан бөгөөд Гаваны нисэх буудлаас хөөрөөд хэсэгхэн хугацааны дараа унасан аж. Гурван хүн амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн ч нэг нь эмнэлэгт нас барж, хоёр хүн сэхээн амьдруулахад хүнд байдалтай байгаа талаар РИА Новости мэдээллээ.