Томоохон зах, худалдаа үйлчилгээний газруудыг өнөөдөр амраах захирамж гарсан юм. “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд уг захирамжийг гаргаж ийнхүү зах, худалдааны төвүүд амарч байна.
Мөн марафонтой холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлалаа. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар, эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг сануулж байна.