Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа билээ.
Өчигдөр өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр түүний биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болжээ. Улмаар ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэнэ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна.
Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэхмэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэнэ.