Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсанаасаа эхлээд акулуудыг барьсангүй, жаpаахай нартай л тэмцлээ гээд хэвлэлийн болон олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
АТГ-ын үйл ажиллагаа идэвхижиж том том хөрөнгө мөнгө нэн ялангуяа ард түмний баялаг болсон орд газрын наймаа. лиценц эзэмшил, буруу хөрөнгө оруулалтаар хаацайлсан мөнгө угаалт, улсын эд хөрөнгийн шамшигдyyлалт, хууль бус хувьчлал, хууль бус өмчлөл, хууль бус баяжилт… зэрэг улс орны тусгаар тогтнолд хамааралтай гэмт хэргүүд, гэмт хэрэгтнүүдийг илрүүлж эхэлсэн. Нөгөө алдартай авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр гуайгаас эхлээд шалгаж эхэлсэн. АТГ-ын үйл ажиллагаа идэвхижээд эхлэхээр ард олон буруутнуудаа хаацайлаад, өмөөрөөд эхлэх нь Монгол араншин гэлтэй. Тэд бол олон түмэнд очих ёстой байсан цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хөрөнгийг хулгайлчихсан л этгээдүүд !
Улс эх орны тусгаар тогтнол, баялгийг үнэгүйдүүлэх боломжит аюул нь энэ цаасан зөвшөөрлүүд болох Монголын баялгийг эзэмших гэрчилгээ, лиценц… зэргүүд юм. Өнөөдөр манай баялаг xувь шуналдаа автсан хэдхэн этгээдийн гар, хөлийн үсгээр дамжаад авлигад өртөөд бусдын эзэмшилд шилжээд байна. Хүн бүр гасалж байна. Xэдэн халтар цаасанд нь авлигадуулсан нянгаруудыг үзэн ядацгааж байна. Алга дарам цаасаар асар уудам нутаг, ус, баялагтай орд газруудаа төрийн нэрээр хуйвалдаж, албан тушаалаараа дулдуйдаж хулгайлж, хахуульдаж лиценц нэрээр авчихаад хөрөнгө оруулалт нэрээр гадныханд зарж байна. Тэр хэрээр эх орны минь тусгаар тогтнол алдагдаж буйг үл ойлгоно.
Төрийн нэр барьж түмний баялгийг үрж, үнэгүйдүүлж, үрэн таран хийж буй гол буруутнууд xэн бэ? Буруу, зөвийг нь шалгаж тогтоохын тулд АТГ ажиллаж байна. Зүгээр яваа мань мэтийг хоморголж барьж аваачаад хорьчихоогүй байна. Юманд жаахан учиртай хандъя! Ардчилал, хүний эрх нэрээр бүх л хийсэн булхайгаа нуух гэсэн этгээдүүд олширсоор л байна. Ардчилал гэдэг нийтийн эрх ашгийг дээдэл гэсэн үг болохоос хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж амиа бодож, нийтийн хөрөнгөөр хагартлаа баяж гэсэн үг биш юм.