Америкийн Небраск мужид фентанил ангиллын 54 кг томоохон багцыг илрүүлж хураан авчээ. Энэ хүчтэй синтетик мансууруулагч 26 сая хүний амийг хөнөөж чадах талаар Америкийн хар тамхитай тэмцэх (DEA) албаныхан дүгнэсэн талаар Americaru портал нийтэлжээ.
Цагдаа нар фенеталыг ачааны машинд нуусныг олсон бөгөөд зорчигч болон жолоочийг баривчилсан байна.
Фентанил нь героиноос 30-50 дахин хүчтэй синтетик опиод юм. Цагдаа нар машиныг зогсоон 46 настай жолооч Фелип Генуо-Миня болон зорчигч 52 настай Нельсон Нунез нарын ачааны машиныг зогсоож, нэгжсэний дараа 42 тугалган цаасанд ороож тус тусад нь хийсэн нийт 53 кг фентанилийг илрүүлжээ.
Ц.Пүрэвдорж