Хойд Солонгосын “Пунгери” цөмийн туршилтын талбарт цэргийнхэн, туршилтын гурван талбар, хяналтын байр, хамгаалалтын байрууд болон үйлчилгээний бусад объектуудыг устгалаа. Энэ тухай РИА «Новости» мэдээллээ.
Цөмийн туршилтыг цаашид үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг нийтэд илэрхийлэхийн тулд БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хүрээлэнгээс буулгах ажиллагааг явууллаа.
“ Тэсрэлтийн үр дүнд, “Пунайн” цөмийн талбарын байгууламжид болон туршилтын уурхайн хүрээлэн байгаа орчинд цацраг идэвхт материалын алдагдал тогтоогдоогүй байна”-гэж хүрээлэнгийн мэдээлэлд дурдагджээ.
Энэ байгууллагыг татан буулгахад гадаадын сэтгүүлчдийг урьж оролцуулсан юм. БНАСАУ, Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн жагсаалтыг хэд хэдэн удаа буцаан татгалзсан ч хожим Хойд Солонгосын эрх баригчид үүнийг зөвшөөрсөн юм. Сэтгүүлчдийг галт тэргээр туршилтын талбайд хүргэсэн. БНАСАУ-д цөмийн туршилтын талбайг хэрхэн устгасан талаарх фото зургийн цомгийг “Gazety.Ru”-ээс үзэж болно.
1. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбай дээрх туслах байгууламжуудыг дэлбэлж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
2. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн №4 туршилтын талбайн уурхайд орох хаалганы өмнө харуулын цэргийн албан хаагч. 2018 оны тавдугаар сарын 24.
3. “Пунайн” туршилтын талбар руу сэтгүүлчдийг авч явах галт тэрэгний дэргэд цэргийн албан хаагчид.
4. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбай дээр гадаадын сэтгүүлчид цугаларчээ. 2018 оны тавдугаар сарын 24.
5. Өмнөд Солонгосын сэтгүүлч БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбайн уурхайд орох хаалганы өмнө. 2018 оны тавдугаар сарын 24.
6. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбай дээр тэсэлгээ хийхэд оролцсон офицерүүд. 2018 оны тавдугаар сарын 24.
7. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн №4 туршилтын талбайн уурхайн орох хаалгыг хааж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
8. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбайн туслах байгууламжийг тэслэж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
9. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын талбайн туслах байгууламжийг тэслэж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
10. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын №2 талбайг дэлбэлсний дараа орох хаалганы өмнө цэргийн албан хаагчид шалгаж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
11. БНАСАУ-ын хойд хэсэгт байх “Пунайн” цөмийн туршилтын №2 талбайг дэлбэлсний дараа орох хаалганы өмнө цэргийн албан хаагчид шалгаж байна. 2018 оны тавдугаар сарын 24.
12. Сэтгүүлчид хаалттай туршилтын талбайн зүг явсан галт тэрэгний рестораны үйлчлэгч. 2018 оны тавдугаар сарын 24.
13. Сэтгүүлчид вагон-ресторанд.
Ц.Пүрэвдорж