Гэсэн ч сүүлийн жилүүдэд тэжээвэр нохойгоо уядаггүй, золбин нохдын устгал явагдахгүй байгаа зэргээс үүдэн нохойд хазуулсан иргэдийн тоо буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлэх болжээ.
Тодруулбал, өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух Б-гийн тэжээвэр нохой тус дүүрэгт оршин суух 9 настай эрэгтэй М-ийн баруун хөлийг хазаж гэмтээжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Түүнчлэн ГССҮТ-ийн яаралтай тусламжийн төвд өдөрт нохойд уруулсан шархтай 5-6 иргэн ирдэг байна. Улмаар өнгөрсөн оны сүүлийн хоёр сард ГССҮТ-д 181 иргэн нохойд уруулсан шархтай иржээ. Хамгийн харамсалтай нь эдгээр иргэний ихэнх нь өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд байдаг аж.
Дашрамд дурдахад, хамгийн сүүлд буюу хоёр жилийн өмнөх судалгаагаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй нохой бий гэх мэдээлэл байна.