Наранцэцгийн тосоор байнга амаа зайлбал эрүүл болно. Германы нэг эмч эрдэмтэн олон жил өвддөг байсан үе мөчний болон сахарын өвчнөөсөө салсан байна. Эмчийн өөрийнх нь судалгаагаар хорт хавдарын болон өвчин үүсгэгч нян бактерууд нь хүний хэлэн дээр тогтож, цагаан өнгөр болж харагддаг байна. Энэ өнгөрийг өглөө бүр гүйцэт цэвэрлэх арга бол наранцэцгийн тосоор зайлах арга гэнэ.
Толгой өвдөх, архаг бронхит, сүрьеэ, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, хорт хавдар, ходоодны шархлаа, гэдэс, бөөр, зүрх болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын тос нэн ялангуяа наранцэцгийн тос сайн нөлөөтэй гэнэ.
Наранцэцгийн тос нь саа өвчин, ходоод, бөөр, уушиг, элэгний өвчин эмгэгээс ч найдвартай сэргийлдэг аж. Эмчилгээг өлөн элгэн дээрээ хийх нь тохиромжтой. Эмчилгээний эхний үед халуурах, бие эвгүйдэх зэрэг сөрөг нөлөө байх тул түүнээс шантрах хэрэггүй. Ийм байдал ажиглагдаж байгаа нь өвчнөөс ангижирч бие махбодь амарч байгаагийн шинж юм. Тосны эмчилгээ нь архагшсан элдэв өвчин эмгэгийг жилийн дотор эдгээх увидастай.
Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ цайны халбага наранцэцгийн тосыг шүднийхээ завсар сорж /шууд балгахгуй!/ 15-20 минут байлгаад амаа зайлж, тургиж асгана. Дээд тун 1 том амны халбага, доод тун нь амны жижиг халбага байна.
Ийнхүү зайлагдсан тос эхлээд өтгөн байснаа аажмаар шингэрнэ. Тосыг шингэрсний дараа тургиж гаргах бөгөөд, тэр шингэн нь сүү шиг цагаан өнгөтэй болох ёстой. Хэрвээ шар өнгөөрөө байвал дахин зайлна. Дараа нь амаа сайтар зайлж цэвэрлээрэй. Зайлж гаргасан шингэнд элдэв нян, янз бүрийн өвчин үүсгэгчүүд болон элдэв хорт бодис агуулагддаг. дараа нь шүдний оо-р амаа сайн угааж цэвэрлэнэ. Микроскопоор 1 дусал сүүн шингэнийг харахад 600 гаруй нян тоологдсон байдаг. Дараа нь тосгуур, сойз зэргийг бүрэн сайтар цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
Эмчилгээний үед сойзыг сард 3-4 удаа солино. Танд байгаа өвчин хууч 1 л өдөр бүрэлдээгүй олон жилийн буруу дадал зуршилын үр дүнд үүссэн , эрүүлжихэд мөн тэрнээс ч дутахгүй зөв дадлыг хэвшүүлэх шаардлагатай тул шантралгүй хэвшүүлж гэмээн өвчнөөсөө сална.
Та чаднаа, амжилт хүсье!