Шvдний євчлєл нь улаан хоолой, толгой, хvзvvний болон уушигны хорт хавдар vvсэх эрсдэлтэй холбоотой болохыг Японы эрдэмтэд тогтоосон байна. Нагоя хотын их сургуулийн судлаачид дээр дурдсан тєрлийн хорт хавдартай 5240 євчтэй ба 10480 эрvvл хvмvvсийн хамруулсан томоохон хэмжээний судалгаа явуулаад ийм дvгнэлтэнд хvрчээ. Ингэхэд шvдний євчин нь улаан хоолойн хорт хавдар vvсэх эрсдэлийг 136 хувь, толгой болон хvзvvний хорт хавдар vvсэх эрсдэлийг 54 хувь, уушигны хорт хавдар vvсэх эрсдэлийг 68 хувь ихэсгэдэг болохыг тогтоожээ. Мєн эдгээр эмгэг vvсэх магадлал нь шvдний тоотой шууд хамааралтайгаар єсч байжээ. Энэ нь тамхи, архины хэрэглээ гэсэн хvчин зvйлсийг оруулсан ч энэхvv хамаарал нь єєрчлєгдєхгvй байсныг судлаачид онцолжээ.
Нєгєє талаас судалгаанд оролцсон хvмvvсийн нас хvйсээс хамааран єєрчлєгдєж байжээ. Тухайлбал, толгой болон хvзvv, улаан хоолойны хорт хавдар vvсэх эрсдэл нь 70-аас доош насны эмэгтэйчvvдэд єндєр байхад илvv єндєр настай болон эрэгтэйчvvдийн дунд бага байжээ. Vvнээс vvдэн шvдний євчин, шvд унахтай холбоотой архаг vрэвслvvд нь хорт хавдар vvсэхэд шууд нєлєєлдєг хvчин зvйлсийн нэг байхыг vгvйсгэхгvй байна. Иймээс амны хєндийн ариун цэврийг сахин, шvдний євчний євчнєєс сэргийлэх нь эрvvл мэндээ сахин хамгаалахад шийдвзрлэх vvрэг гvйцэтгэдэг гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.