АНУ-ын холбооны мөрдөх товчоо FIFA-гийн удирдах албан тушаалтнуудыг баривчлах арга хэмжээ авч магадгүй гэх мэдээлэл цацагдах боллоо.
Цюрихэд энэ сарын 26-ны өдөр хөлбөмбөгийн үндэсний шигшээ холбоодын 209 гишүүн ирэх юм байна. Энэ үеэр баривчилгаа хийгдэх магадлалтай аж. Өнгөрсөн оны есдүгээр сард Швейцарийн прокурорын газраас FIFA-гийн ерөнхийлөгч Иосеф Блаттерт холбогдох хавтаст хэргийг нээсэн бөгөөд ёс зүйн хорооны шийдвэрээр Блаттер болон УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини нарыг 90 хоногийн турш хөл бөмбөгийн үйл ажиллагаанд албан ёсоор оролцохыг хориглосон.
Швейцарийн хуулийн байгууллагынхан Блаттер нь Платинид, 2011 онд хууль бусаар 2 сая Швейцарийн франк (ойролцоогоор 2 сая ам.доллар) шилжүүлсэн хэмээн үзэж буй юм. Мөн өнгөрөгч оны тавдугаар сард уг холбооны нэр бүхий шилдэг менежер, гишүүд хахууль авсан гэх хэргээр ял авсан билээ