Дасгал хөдөлгөөний дутагдал, ямар нэгэн гэмтэл бэртлээс болоод үе мөч тань өвддөг бол анхаарлаа нааш нь хандуулаарай.
Та бүхэнд гайхалтай үр дүнтэй эмчилгээний аргыг зааж өгье. Орцонд нь 150 гр желатин /шууд идэж болдог/ болон 5гр гурил байхад л хангалттай. Үүнийгээ бэлтгэхдээ желатин дээрээ гурилаа нэмж хийгээд 300гр ус хийгээд сайтар хутгана. Бэлтгэсэн зуурмагаа хөргөгчинд хийх шаарлагагүй ээ. Шөнийн турш өөрөө хэлбэржих болно.
Яаж хэрэглэх вэ?
Өглөө босоод өлөн элгэн дээр ус ууж, бэлдмэлээсээ хамгийн багадаа гурван халбага иднэ. Амт нь таалагдахгүй бол зөгийн бал болон бага зэрэг жимсний шүүс хольж болно. Эсвэл цөцгий болон таргийг хачир болгон идээрэй. Долоо хоногийн дараа таны үе мөчний зовиур арилчихсан байна. Нэг сарын турш өглөө бүр желатинаа идэж чадвал үе мөчний өвдөлт бүр мөсөн мартагдана. Хэрэв таны үе мөчний өвчин хүнд шатандаа явж байгаа бол 6 сараас дээш хугацаанд хэрэглэвэл үр дүнтэй байх болноо.
Яагаад энэ жор нь үе мөчинд нөлөөлдөг вэ?
Желатин нь өөртөө малын эд эс болон коллаген, яс, бучин шөрмөс зэргийг агуулдаг учраас бодисын солилцоо, оюуны чадварыг нэмэгдүүлдэг.