Өнгөрсөн долоо хоногт олны хүлээлт болоод байсан Эдийн засгийн ил тод
байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ талаарх мэдээллийг
Сангийн сайд Б.Болор болон ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар сэтгүүлчдэд
мэдээлэл хийсэн.
байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ талаарх мэдээллийг
Сангийн сайд Б.Болор болон ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар сэтгүүлчдэд
мэдээлэл хийсэн.
Уг хуулийн хугацааг УИХ-аас анх батлахдаа 2015 оны арванхоёрдугаар
сарын 31-ны өдрийн дотор нуусан болон далд хөрөнгөө ил болгох
шаардлагатай гэж баталсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард уг
хуулийн төслийн хэрэгжиж дуусах хугацааг сунгах ёстой гэж үзэн
хоёрдугаар сар хүртэл сунгасан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар
гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5их
наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварынтайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн
даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил
болж буй цалингийн сантай холбоотой 15.6тэрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.
Мөн хуулийн хугацаа дуусах өдрийн 17.00-00.00 цагийн үед серверт
гэмтэл гарсан учир тэр хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн
тайланг авах тал дээр ажиллаж байгаа гэж тайлбарлалаа.
МАХН, МАН төрсөн өдрөө хамтран тэмдэглэхээ албан ёсоор зарлалаа
Гуравдугаар сарын 1-ны өдөр болох \”Эх орончдын баярын өдөр”-ийг хамт
тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95
жилийн ойн баяраа буюу \”Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр
болсноо албан ёсоор зарлаж харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг
зурлаа.
Энд дарж үргэлжлүүлэн уншина уу…