Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компакт гэрээний төслийг Засгийн газар дэмжиж, үзэглэрээр боллоо.
Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгасан байна.