Өмнөд Солонгосын агаарын тээврийн Eastar Jet компани Сөүлээс Владивосток руу шууд нислэгийн шинэ шугам нээгдсэн талаар Владивостокийн олон улсын нисэх буудал мэдээллээ. Агаарын анхны нислэгийг Приморид зургадугаар сарын 14-ний шөнө угтлаа.
“Владивосток-Сөүл чиглэлийн нислэгийн маршрутыг Boeing 737-800 онгоцоор нислэгийг долоо хоног бүрийн даваа, пүрэв болон бямба гаригуудад зорчино. Цагийн хувиарийн дагуу зорчихдоо Владивостокоос орон нутгийн цагаар 02.50.-т нисэх ба Владивостокт орон нутгийн цагаар 02.00 цагт ирнэ. Замд зарцуулах нийт хугацаа 2 цаг 45 минут”-гэж мэдээлэлд дурьджээ.
Өнөөдөр, Өмнөд Солонгосын приморийн агаарын чиглэл нь олон улсын нислэгт нэлээд чухалд тооцогддог. 2018 оны таван сард зорчигсдын урсгал 1.5 дахин ихэсчээ. Сөүлд өдөр бүр -“Аврора”, S7 Airlines, Korean Air болон Jeju Air таван нислэгтэй байдаг. Шинэ шугам нээгдсэнтэй холбоотойгоор Солонгос улсын хотуудад Владивостокоос долоо хоногт 40 гаруй нислэг хийгдэж байна.
Ц.Пүрэвдорж