\”XIII зуунд Чингис хааны ач Бат хаан Алтан ордын улс байгуулахдаа украины ард түмнийг аймаглан устгасны төлөө украинчууд нөхөн төлбөр шаардаж Дээд Радагаас нь манай УИХ-д албан ёсны захидал илгээсэн. Энэ талаар оросын ч, монголын ч сайтуудад бичиж мэдээлсэн” гэж Намсрай хоёрдугаар сарын 29-нд оросын \”Вести ФМ” радиод ярилцлага өгөхдөө дурджээ.
\”Үүний дараа манай УИХ-ын даргаас энэ талаар сурвалжлагч асууж үнэхээр ийм захидал ирсэн үү гэхэд парламентын спикер \”Дундад зууны үед Киевийн Орос л байсан болохоос биш Украин улс гэж байгаагүй. Хэрэв Дээд Рада үнэхээр украины аймаглан устгахад өртсөн иргэдийн өмнөөс бичиж байгаа бол тэдний гэр бүлийнхэнд нөхөн төлбөр олгоход бэлэн” гэж хариулж байсан юм” гэж Намсрай мөн хэлсэн байна.
Монгол Улсын Их хурлын дарга украины парламентын энэ захидлыг \”Украинаас Монголтой харилцах харилцааны суртал нэтрүүлгийн эхлэл”, аугаа Тэмүүжиний удам угсааны үед ямар ч украин үндэстэн гэж байгаагүйг дэлхий дахин мэднэ, ийм зүйл хэзээ ч сонсоогүй. XIII зуунд сая сая украин хүн амь алдсан гэдэг нь украины депутатуудын эрүүл биш фантаз” гэжээ.
Ноён З.Энхболд бас \”Бат хаан Киевийг эзлэх үеэр учруулсан хохирлыг Монгол Улс төлөхөд бэлэн байна. Гэхдээ зөвхөн хэлмэгдсэн хүмүүс, тэдний гэр бүлийнхэнд л олгоно. Яг хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийг бүрнээр нь гаргаж өгөхийг бид хүлээж байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.assa.mn