Ховд аймгийн болон Жаргалант сумын ЗДТГ-аас \”Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд дуунд мөнхөрсөн Хар ус нууранд боллоо. Энэхүү баяр \”Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор болсон бөгөөд гадаадын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ удаагийн баярын хүндтэй зочдын нэг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн байсан бөгөөд тэрбээр \”Мөсөн дээрээ ийм сайхан наадам хийдэг ард түтэн хэр олныг би мэдэхгүй. Хар ус нуурын лус унтаж байна. Та бүхний эх дэлхийгээ хайрлах уриатай, өв соёлоо дэлгэрүүлэх чин хүсэлтэй энэхүү баяр бол лусын зүүд юм” гэв. \”Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг баруун аймгуудын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Эх сурвалжуудын өгүүлснээр энэ удаагийн баярт аймаг, сум, гадаадын жуулчид нийлсэн 12 мянга гаруй хүн оролцжээ.
Гэрэл зургийг Б.Түвшинтөгс