Хятадын Байгаль орчны сайд Чен Жининий урилгаар Монголын
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Бээжинд айлчлаад
ирсэн. Айлчлалын үеэр яригдсан гол асуудал нь Монголд байгаа Хятадын химийн
хорт хаягдлыг хэрхэн арилгах тухай яриа байв. Монгол Улс 2014 оноос хойш химийн
хорт хаягдал хадгалж байгаа бөгөөд энэхүү хорт хаягдал ноцтой асуудал дагуулж
байгааг Н.Батцэрэг сайд Хятадын талд уламжилжээ.
Мөн Монголд байгаа химийн хорт
хаягдлуудын ихэнх нь Хятадынх хэмээгээд \”Петро Чайна дачин Тамсаг” компани 500
тонн орчим химийн хорт хаягдал, \”Зонхэутиан” компани 300 тонн орчим химийн хорт хаягдал
агуулж буйг дурджээ.
Түүнчлэн Н.Батцэрэг сайд эдгээр хорт хаягдлыг хэрхэн устгах,
арилгах талаар Хятадын талтай хэлэлцэж, хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Гэхдээ
хорт хаягдлыг зайлуулах хоёр талын хамтарсан төсөлд багагүй хэмжээний хөрөнгө шаардагдана.
Тиймээс хөрөнгө мөнгөний гачигдалд орсон Монгол Улс ноцтой асуудал дагуулж буй
Хятадын химийн хорт хаягдлыг хэзээ устгах нь тодорхойгүй байна.
Хятадын химийн хорт хаягдалд бохирдсон Өвөр Монгол
Төгс