АНУ-ын цагаан арьстны тоо түүхэндээ эрс багасчээ. Тус улсын хүн амын бүртгэлийн мэдээгээр 2015-2016 оноос энэ үзэгдэл ажиглагдаж эхэлсэн бөгөөд эдгээр онуудад тооны зөрүү нь 9 475 байсан гэнэ. Түүнээс жилийн дараа энэ үзүүлэлтийн харьцаа мэдэгдэхүйц нэмэгдэн цагаан арьстнуудын тооны зөрүү 31.5 мянга болж, нийт хүн амынхаа 0.2 хувьтай тэнцжээ.
2017 онд АНУ-д 197.8 сая цагаан арьстан тоологдсон байна. Харин латин америк гаралтай иргэд 58.9 саяар болж нэг жилийн дотор 2.1 хувиар өссөн бөгөөд 2016 онтой харьцуулахад африк гаралтнууд 1.2 хувь (47.4 сая), ази гаралтнууд 3.1 хувиар (22.2 сая) тус тус өсчээ.
Bloomberg агентлаг латин америкчууд ердийн өсөлтөөрөө нэмэгдсэн бол ази төрхтнүүдийн тоо цагаачлалаар өссөн гэж мэдээлсэн байна. Мөн түүнчлэн тус улсын цагаан арьстнууд орой гэрлэдэг учир өндөр настнуудын тоогоороо тэргүүлж байгаа бол Европоос ирэх цагаачдын тоо буурсан гэнэ. Статистикийн мэдээгээр тус улсын цагаан арьстнуудын дундаж нас 43.5, латин америкчуудынх харин 29.3 аж. Харин америкчуудын дундаж нас 2017 онд 38 байжээ. Урьдчилсан таамгаар 2035 онд гэхэд 65-аас дээш настай америкчууд хүүхдүүдийнхээ тооноос давах гэнэ.