АНУ-ын 250 жилийн ойн баярын хүрээнд Вашингтон хотод долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан жагсаалыг гэнэт цуцалжээ.
Вашингтон болон АНУ-ын зүүн эрэг дагуу цаг агаар хэт халж байгаа нь баярын арга хэмжээнд хүндрэл учруулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны зохион байгуулж буй уг жагсаал өглөөний 10:30 цагт эхлэх товтой байсан. Гэвч Үндэсний цаг уурын алба хэт халалтын сэрэмжлүүлэг гаргасан учир жагсаалыг цуцалжээ.
Аагим халуун өдрүүд үргэлжилж буй нь тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, цахилгааны эрчим хүчний ачааллыг ч дээд цэгт нь тулгаж байна.
Жагсаалыг зохион байгуулагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба, Вашингтон хотын захиргаа болон АНУ-ын 250 жилийн ойн арга хэмжээг идэвхтэй сурталчилж буй Трампын засаг захиргаатай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргажээ.
Халууны нөлөөнд Ерөнхийлөгчийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй “Great American State Fair” үзэсгэлэн ч өртжээ. Долдугаар сарын 3-ны өдөр хэт халалтаас болж бие нь муудсан 44 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны дараа ийм шийдвэр гаргасан аж. Одоогоор долоон хүний бие сайнгүй байна.











































































