Олон жилийн дунджаас
хүйтэн энэ өвөл манай орны ихэнх аймаг,
сумдад
хүнд туссан. Хэдийгээр малчид энэхүү хүнд өвлийг амжилттайдавж, хаврыг угтаж байгаа ч улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй
хувь нь зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад
нөхцөл байдал хүндэрсэн байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн.
Тиймээс БСШУЯ-наас их, дээд сургуульд суралцаж буй орон нутгийн
оюутнуудын дунд \”Малчин оюутан\” аяныг зарлажээ. Уг аяны хүрээнд хөдөө орон нутгийн оюутнуудыг гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргавал 7-14 хоногийн чөлөө олгохоор болсон байна.
Мөн \”Чөлөө авсан оюутнуудад хичээл нөхөх бололцоог
бий болгоно” гэж БСШУЯ-наас мэдэгдсэн юм.
Түүнчлэн Засгийн газраас
зохион байгуулж малчин түмэндээ туслах
\”Нэг хүүхэд-нэг нэмнээ\”, \”Малчин оюутан\” аяныг зохион
байгуулахад сайн дураараа оролцож идэвхи
зүтгэлтэй байхыг дунд сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудаасаа хүссэн юм.