Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн Монголд анх удаагаа 3 км-ийн радиустай 1939 оны дайны түүхийн хээрийн музей байгуулжээ. Халх голын дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолын төлөө алтан амиа алдсан Монголын 980, Зөвлөлт Оросын 26840 эрэлхэг баатар цэргүүдийг бид хэзээ ч мартаж болохгүй.