ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсэгт Исланд, Нигерийн шигшээгийн хооронд өрнөж, 2:0 харьцаагаар Нигерийн баг яллаа.
Тоглолтын эхний үед багууд тэнцүүхэн өрсөлдөж, аль нь ч гоол хийж чадаагүй юм. Харин дараагийн хагаст Нигерийн шилдэг тоглогч Ахмед Муса тоглолтын 48 болон 74 дэх минутад эсрэг багийн хаалганд дараалан хоёр гоол хийлээ. Ингэснээр тэрээр багтаа ус агаар мэт хэрэгтэй байсан гурван оноог авчирч чадлаа. Тэд Аргентины шигшээтэй тулахаар болж байгаа юм.
Европын болон ДАШТ-ний хэсгийн тоглолтод хожигдож байгаагүй Исландын шигшээ ийнхүү хэсгээсээ шалгарахад хүндхэн болж байна. Тоглолтын төгсгөл хэсэгт тэдний хувьд тоогоо ойртуулах боломж олдож, торгуулын цохилтыг Прeмьер лигийн шилдэг тоглогч Гилфи Сигурдсон /Gylfi Sigurdsson/ гүйцэтгэсэн ч оновчтой байсангүй.