Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын \”Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, \”Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах, мөнгөн дансны шилжүүлгүүдийг батлах үе шатандаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх А.Гансүх нар \”бидэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй зөрчил байхгүй”, \”хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдсан” гэх мэт үндэслэлээр Монголын үндэсний хамгийн том чөлөөт хэвлэл \”Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг, \”Үндэсний шуудан” сонингоос 870 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Харин бид нотлох баримт, эх сурвалжийн үндсэн дээр энэхүү хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн гэдгээ үүгээр баталж байна.
Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн \”Самсунг Си Ти”-д олгосон юм. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа билээ. Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын энэхүү хавтаст хэргийн дугаар 201501000154 гэдгийг эх сурвалжаас авлаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.