Монголын Мэргэжлийн Иогийн Спортын Холбоо (ММИСХ) нь Монгол улсад Иогийг спорт болгон хөгжүүлэх зорилгоор 2018 оны 1-р сард байгуулагдсан бөгөөд 2018 оны 2-р сард “IYSF” буюу “Олон Улсын Иогийн Спортын Холбоо” (ОУИСХ)-нд албан ёсоор элсэж тухайн байгууллагын онцгой эрхтэй үйл ажиллагааг Монгол улсад зохион байгуулж ажиллах эрхтэй болсон. ОУИСХ нь АНУ-н Лос-Анжелес хотод 2003 онд анх байгуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд иогийг таниулах, иогоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, Иогийн спортыг Олимпийн нэг төрөлд оруулах зорилготой байгууллага бөгөөд дэлхийн хэмжээнд Австрали, АНУ, Канад, Швед, Чех, Ирланд, Япон, Энэтхэг, БНХАУ, Сингапур гэх зэрэг нийт 38 улсад тус байгууллагын албан ёсны эрхтэй холбоод үйл ажиллагаагаа явуулж байна.
Иогийн спортыг Олимпийн нэг төрөлд оруулах зорилгын хүрээнд ММИСХ нь Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2018 оны 7-р сарын 1-ний өдөр Шангри-Ла центр-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээнд оролцох эрх нь Иогоор тогтмол хичээллэдэг, Иогд сонирхолтой хэн бүхэнд нээлттэй бөгөөд тэмцээн өсвөр нас (11-17 нас), насанд хүрэгч (18+), ахмад нас (50+) гэсэн ангиллаар 2 үе шаттайгаар явагдана.
Тиймээс танай төвийн Иогоор хичээллэгсдийг уг тэмцээнд өөрийн иогийн төвөө төлөөлөн оролцож авъяас чадвараа сорин өрсөлдөхийг уриалж энэхүү урилгыг хүргүүлж байна.
Уг тэмцээнд оролцсоноор:
Тэргүүн байр (Алт)-ын тамирчид Иогийн спортын аварга шалгаруулах Ази тивийн болон Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох онцгой эрхтэй болно.
Насны ангилал бүрийн тамирчид Алт, мөнгө, хүрэл медал хүртэж мөнгөн болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнуулна.
Оролцож буй Иогийн Төвийн дэлгэрэнгүй танилцуулга ММИСХ-ны веб сайтад жилийн турш байршиж иргэд сонирхогчдод танилцуулагдана.
Олон улсын зэрэгтэй багш нарын зохион байгуулах сургалтуудад Иогоор хичээллэгчдээ хөнгөлттэй хамруулах боломжтой.
Тэмцээний бүртгэлийг хийлгэхдээ Yogasportmongolia@gmail.com и-мэйл хаягаар хүсэлтээ илгээж 99102940, 89111840 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч биеэр ирэн бүртгүүлэх боломжтой. (Бүртгэлийн хураамж 35000 төгрөг (зохион байгуулалтын зардал)
Тэмцээнд БНЭУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч ноён Рави Шанкер Гоел, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, нийтийн биеийн тамир спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа нар оролцоно. Энэхүү тэмцээнийг Олон Улсын Иогийн Спортын Холбооны дэд ерѳнхийлѳгч Уманг Гопалбай Давн ѳѳрийн биеэр уригдан ирж тэмцээнийг шүүн явуулах юм.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:
Тэмцээнд оролцогчдыг нас хамааралгүйгээр иогийн спортоор хичээллүүлэн биеийн болон оюуны чадамжийг дээшлүүлэх, тууштай, тэсвэр тэвчээртэйгээр хичээллэхэд урамшуулах, улс эх орон, бүс нутгийн болон гадаад орнуудад болох тэмцээнүүдэд улсаа төлөөлөн тогтмол амжилттай оролцуулан алдаршуулах, ирээдүйн иогийн их аваргуудыг төрүүлэн гаргах, иогийн спортыг олимпийн нэг төрөл болгон хөгжүүлэхэд оршино.
1.Тэмцээнд оролцогч 6 төрлийн иогийн дасгалыг 3 минутын дотор хийж гүйцэтгэнэ. Тэмцээн 2 хэсэгтэй бөгөөд оролцогч 4 төрлийн дасгалыг заавал гүйцэтгэх дасгалуудын жагсаалтаас сонгон хийх бөгөөд сонгон гүйцэтгэх 2 дасгалыг мөн хийнэ. Заавал гүйцэтгэх дасгалууд өсвөр нас, насанд хүрэгчид болон ахмад настнуудад ижил байна. Заавал гүйцэтгэх дасгалууд нь ерөнхийдөө нурууны урагшаа, хойшоо хотойсон болон нурууны сунгалт, мушгиа дасгалууд байна. Сүүлчийн 2 дасгал тамирчны тэнцвэр, уян хатан чанар, хүч зэргийг сорих бөгөөд тамирчин өөрөө сонгоно.
Бүртгэл
- Тэмцээний бүртгэлийг Yogasportmongolia@gmail.com и-мэйл хаягаар бүртгэлээ хийлгээрэй. Мөн 99102940,89111840 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч биер очиж бүртгэл хийлгэж болно.
- Бүртгэлийн хураамж 35000 төгрөг
Тэмцээний төрөл, насны ангилал
Насны ангилал :
Өсвөр 11-17
Дунд 18+
Ахмад 45+
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2018 оны 06сарын 28-ний өдөр 14:00 цагаас Централ Товерын 4 давхарт “Намасте” иогийн олон улсын сургууль дээр болно.
2014 оноос эхлэн холбооны гишүүн “Намастэ” Иогийн сургуульд 100 гаруй Монгол, гадаад олон улсад багшлах эрхтэй иогийн багш бэлтгээд байна. Эдгээр тѳгсѳгч багш нар дэлхийн ѳнцѳг булан бүрт, Монгол орны 21 аймгуудаар тархан иог дэлгэрүүлэх үйлсд хувь нэмэр оруулж байна. Бид сайн үйлсийн ажлын хүрээнд хүчирхийллийн эсрэг “Гүнж” тѳвийн халдлагад ѳртсѳн эмэгтэйчүүдийг нийгэмшүүлэх зорилгоор иога, бясалгалын хичээлийг үнэ төлбөргүй зааж, мөн ерѳнхий боловсролын “Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль” болон Улсын 218-р цэцэрлэгийн багш, ажилчдад эрүүл зөв амьдрал, иогийн хичээлүүд зааж нийгэмд чиглэсэн хандивын үйл ажиллагаа явуулсаар байна. ММИСХ нь үндсэн зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Үүнд
ММИСХ нь үндсэн зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг хийхээр зорилт тавин ажиллаж байна. Үүнд:
●Хичээллэсэн жил харгалзахгүйгээр хэн бүхэнд энэ спортоор амжилт олох боломж олгох
●Хүүхдүүд, жирэмсэн ээжүүд, насанд хүрэгчид, ахмад настанд эрүүл зѳв амьдралын хэв маягтай цагийг зѳв ѳнгѳрѳѳдѳг байхад суралцах
●Нийгэм дэх стресс, ядаргааг арилгах шат дараалсан лекц, семинар зохион байгуулж тодорхой хѳтѳлбѳѳр зааж ѳгѳх (сургуулиудын сургалтын хѳтѳлбѳрт багтаах)
●Эдийн засгийн алив саадгүйгээр энэхүү спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх
●Монголчууд бие биенээ гэсэн нэгдмэл сэтгэлийг энэхүү спортоор дамжуулан бий болгох
●Спортын тэсвэр хатуужил, зорилготой байх, багийн ажиллагаа, хариуцлагыг энэ спортоор дамжуулан суулгаж алив муу зуршилаас салах боломжийг зааж
●Иогийн спортын тамирчид иогийн филисофийн дагуу бие биедээ, нийгэмдээ хүндэтгэлтэй байх жишээг үзүүлэх зэрэг
Монгол улсад явуулах анхдугаар тэмцээн нь олон улсад зарлагдсан бѳгѳѳд энэ удаагийн тэмцээнээс шалгарсан аваргууд тив, дэлхийн аваргад оролцох юм.
Олон улсын Иогийн Спортын Холбооноос, Монголын Мэргэжлийн Иогийн Спортын Холбоог албан ёсны цорын ганц эрх бүхий байгуулага хэмээн эрхийн гэрчилгээ олгосон бѳгѳѳд бид энэхүү эрхийнхээ дагуу жил бүр иогийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ИОГИЙН СПОРТЫН ХОЛБОО
Сэнтрал Тауэр 406-Б тоот, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сүхбаатap дүүрэг-8, Улаанбаатар хот 14200,
Утас: 99102940