Загварын тайз, миссийн тэмцээнээс алтны магнат Ц.Мянганбаярын өвөрт шилждэг “бичигдээгүй хууль” ёсоор МУСТА, жүжигчин, Топ модель Д.Пүрэвсүрэн түүнээс анх үртэй болж, эх хүн болсон. “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяраас авсан хамгийн үнэтэй бэлэг нь энэ биз ээ. Тэдний охиныг Мөнхжин гэдэг бөгөөд өдгөө өсч томрон ээжээсээ ч дутахааргүй үзэсгэлэнтэй болжээ. Түүнийг харсан хэн ч аавтайгаа адилхан гэнэ.
Харин дампуурлаа зарлаж компанийнхаа төсөв санхүүг тэглэсэн гэх Мянгаа загварын топ, миссүүдийг өнгөрөөдөггүй тэр л зангаараа хамгийн сүүлд топ модель О.Пүрэвдуламтай хамтран амьдарч, бага хатан нь түүнд 2013 онд долоо дахь үрийнх нь зулайг үнэрлүүлсэн байдаг.
Комментчид түүний тухай “Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян гэдэг үг санаанд орчихлоо”, “Ургийн баяр хийж хооронд нь танилцуулахгүй бол болохгүй байх аа” гэхчлэн бичиж байна.