Улаанбаатар хот, тохижилттой холбоотой санал гомдол, мэдээлэл танд байна уу? Байгаа бол та хэнд хандахаа мэдэх үү? Мэдэхгүй бол 1800-1200 дугаарыг тэмдэглээд аваарай.
Таны амьдарч байгаа газрын ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн цахилгааны утас ил байх зэрэг аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна.
Энгийн утасны тарифтай 1800-1200 / Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил гээд холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болно.
Иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.
1800-1200 утсаар дөрвөн оператор мэдээлэл хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 240-280 иргэн ханддаг байна. Үүний 30 орчим нь өргөдөл, гомдол байдаг.