АНУ-ын арми удахгүй зэвсэглэлдээ сүүлийн үеийн хамгийн шинэ “агаар-газар” ангилалын Joint Air-to-Ground Missile (JAGM) пуужинг Lockheed Martin компанаас хүлээн авна гэж Defense News-ээс иш татан РИА Новости бичжээ.
Шинэ пуужин хуучирсан AGM-114 «Хеллфаер» ангилалыг солих болно. JAGM хоёр жил гаран хугацаатай үргэлжлэх явцад нисдэг тэрэг, онгоц түүнчлэн нисгэгчгүй нисэх аппарат зэрэг бүх төрлийн гарааны талбараас туршилтыг амжилттай гүйцэтгэсэн юм.
Шинэ пуужингийн өөрийгөө чиглүүлэх систем нь миллиметрийн радиолокацийн мэдрэгч бүхий хагас идэвхтэй лазертай бөгөөд энэ нь JAGM –ийг өдөр шөнө болон цаг агаарын ямарч нөхцөлд хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй, газрын ба далайн объектуудыг амжилттай устгаж чадна.
Lockheed Martin компани мэдэгдсэнээр шинэ пуужинг үйлдвэрлэж эхэлснээр хийгдсэн гэрээний дагуу тус компани АНУ-ын зэвсэгт хүчинд 2631 JAGM пуужинг нийлүүлэх бөгөөд эхний ээлжийг 2019 оны эхээр өгнө гэлээ.
Ц.Пүрэвдорж