Оросын ерөнхийлөгч Владимир Путин, сүүлийн хэдэн өдрийн байдлаар 13 онгоц, 14 нисдэг тэрэг болон 1140 хүний бүрэлдэхүүнийг Сириэс гаргасан талаар тэмдэглэснийг РИА Новости дамжуулж байна.
“Сүүлийн хэдэн өдөр 13 онгоц, 14 нисдэг тэрэг, 1140 бие бүрэлдэхүүнийг гаргалаа. Тэд нар байлдааны ажиллагааны туршилтыг туулж өнгөрүүлсэн тэгээд ч туршлагажсан дайчид. Та нарт болон нийт цэргийн албан хаагчдад эдгээр дайчдын, хамгийн хүнд таамаглахын араггүй бэрх, хүнд нөхцөлд боловсруулж эзэмшиж байсан байлдааны бэлтгэлийн туршлагыг Оросын Холбооны газар нутаг дээр бүрэн ашиглах үүрэг ноогдож байна”-гэж Кремльд болсон цэргийн академи, дээд сургуулиудын төгсөгчдийн төлөөлөлтэй уулзах үед Путин хэлсэн билээ.
Ц.Пүрэвдорж