Ирэх зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 30 гэхэд бүрэн зогсоох юм байна.
Манай улсад санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн бий гэх урьдчилсан дүн гарсан. Холбогдогдох албаныхан сонгогчдийн нэрсийн жагсаалтыг www.bvrtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба сонгогчид дээрх хаягаар орж регистрийн дугаарыг хийхэд автоматаар цаанаасаа цахим код өгөх юм. Ингэснээр тухайн кодыг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг үнэн зөв эсэхэд хяналт тавих боломжтой аж.
Хэрэв таны мэдээлэл алдаатай байвал оршин суугаа газрынхаа харьяа Бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн 1800-1890 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.