Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгостой байгуулсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүх гэрээг хүчингүй болгож буйгаа өнөөдөр зарлалаа.
Түүнчлэн Хойд Солонгосын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Өмнөдийн компаниудын эд хөрөнгийг хурааж авах, Кымгансан уул руу хийдэг аялал жуулчлалын чиглэлийг зогсоох, Кэсон дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоох гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгос цөмийн туршилт явуулсан. Түүнчлэн хоёрдугаар сарын эхээр хиймэл дагуул хөөргөсний дараа Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.
Тэгвэл Хойд Солонгос Өмнөдтэй тогтоосон эдийн засгийн харилцаагаа цуцалж буй нь дээрх хориг арга хэмжээний хариу үйлдэл хэмээн эдийн засгийн хамтын ажиллагаагаа цуцалж буй мэдэгдэлд дурджээ.