БНАСАУ-ын тэргүүн зургадугаар сард Хятадад айлчлах үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинд, Хойд Солонгосоос эдийн засгийн хоригоо цуцлах талаарх асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүслээ гэж японы Yomiur сониноос иш татан Интерфакс мэдээллээ.
Хэвлэлд мэдээллэснээр, Ким Жон Ун зургаан сарын 12-д Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан хэлэлцээр амжилттай болсон нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох ёстой гэж тайлбарлажээ.
Хятадын удирдагч Ким Жон Ун-д энэ хүсэлтийг биелүүлэхийн тулд “бүх хүч чармайлтаа гаргах” болно гэснийг хэвлэл тэмдэглэжээ.
АНУ, Япон болон Өмнөд Солонгосчуудаас Хойд Солонгос цөмийн зэвсгийг бүрэн устгасны дараа л Пхеньянаас хоригоо цуцлах боломжтой талаар нэг бус удаа онцлож байсан билээ.
Ц.Пүрэвдорж