Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцтай танилцаж, наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо . Тус чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.