Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт өнөөдөр болно. Зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа бөгөөд уулзалтад Өвөрмонголын 12 компани оролцож, Монголын компаниудтай хамтарч ажиллах гарц, боломжуудыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдөр Монгол, Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.
Ийнхүү хөрш орнууд хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.