Өнгөрсөн сарын 26-нд Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгажээ.
Шалгалт хийхэд 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан зөрчил илэрчээ. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.