Улаанбаатар хотод анхны албан ёсны дугуй түрээсийн үйлчилгээ эхний ээлжинд буюу энэ онд төвийн хэсгээр нэвтэрч эхэллээ. Улмаар жил бүр хамрах хүрээгээ тэлэх аж.
2018 онд Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, Зайсан Хилл-Хүүхдийн урлан бүтээх төв гэсэн тойрог дотор үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр дугуйг Монголд үйлдвэрлэсэн ба төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй.
Ubike-ыг хэрхэн хэрэглэх вэ?
- Ухаалаг утсаар “U-bike Ulaanbaatar” аппликейшнийг татаж аваад үйлчилгээний нөхцөл, дугуй унах заавар, санамж зэрэгтэй танилцаад өөрийн овог, нэр, утасны дугаарыг бүртгүүлнэ.
- Утасны дугаарт бүртгэлийн код ирнэ. Кодоо буцааж оруулна.
- Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг төлнө.
- Дансаа цэнэглэнэ.
- Цэнэглэсний дараа утсан дээрх аппликейшн дээрээсээ “Дугуй түрээслэх” линкийг сонгоно.
- Суудлын дор байрлах хар хайрцаг дээрх QR кодыг уншуулахдаа “Дугуй унах” гэсэн цэсийг сонгоно. Улмаар таны сонгосон дугуйны түгжээ мултарч дугуйг унах боломжтой болно.
- Дугуйг унаж дуусаад түгжээг заавал гараар түгжинэ. Ингэхдээ түгжээг доош дарна.
- Хэрэв түгжихгүй орхих, эсвэл түгжихээ мартсан тохиолдолд таны данснаас мөнгө хасагдсаар байх болно.
- Дугуйг түгжсэний дараа дугуйг хэрэглэсэн цагийг тооцоолоод Таны дансаас үйлчилгээний төлбөр хасагдана.
- Зогсоолоос аваад зогсоолын бус газар тавих юм бол 500 төгрөгийн нэмэлт хураамж төлбөр дээр нэмэгдэж гарна.
- Та хамрах хүрээнээс гараад буцаад хамрах хүрээнд ороход төлбөр дээр 500 төгрөг нэмэгдэнэ.
- Хамрах хүрээнээс гараад гарсан газраа дугуйгаа цоожилж орхивол хамрах хүрээнээс гарсан км бүрт 500 төгрөг тооцно.
10 удаа зогсоолоос зогсоолын хооронд явах юм бол урамшуулалтай.
“Түрээслэ, түгж, дахин түрээслэ” U-bike