Чихуахуа угсааны Чудо–Милли /Гайхалтай-Милли/ нэртэй нохой 49 дахь ихрүүдээ төрүүлсэн талаар Daily Mail мэдээлэлж байна. Мэргэжилтэнгүүд зургаан настай энэ амьтан ямар шалтагаанаас ийм жижигхэн болсоныг ойлгохыг хичээн ажиллаж байгаа билээ.
Милли анх эхээс төрөхдөө л 28 грамм жинтэй байсан бөгөөд ердөө цайны халбаган дээр багтаж байсан гэнэ. Эмч нарын зүгээс ийм жижигхэн гөлөгхөн амьдрах чадваргүй гэж үзэж байсан билээ. Гөлөгний эзэн Америк эмэгтэй Ванеса Семлер (Vanesa Semler) түүнийг өдөр бүр хоёр цаг дусаагуураар тэжээн гадаа гаргадаг байжээ.
2012 онд Гайхалтай-Миллийг Генисийн дээд амжилтын номонд, дэлхийд хамгийн жижигхэн нохойгоор бүртгүүлсэн билээ. Түүний өндөр ердөө 10 сантиметр орчим бөгөөд 400 грамм жинтэй юм. Миллийн 12 ихрүүд Семлерийн гэрт амьдарцгаадаг бөгөөд тэднийг Молли, Малли, Мелли, Молли, Муму, Мила, Мэри, Мими, Мони, Мини, Мела болон Мулан гэж дууддаг.
Ц.Пүрэвдорж