-FYI Hybrid төрлийн автомашин шаварт суувал нэн түрүүнд автомашинаа унтраагаарай.
-Тормоз дээрээ гишгэхгүйгээр “on” товчийг нэг дарна.
-Араагаа “P” дээр байлгаж 4 удаа хаазаа гишгэнэ.
-“N” дээрээ шилжүүлээд 4 удаа хаазаа гишгэнэ.
-Буцаагаад P дээрээ тавиад 4 удаа хаазаа гишгэнэ. Мэдээж энэ бүх үйлдлийн үед тормоз гишгээтэй байна.
-Одоо тормоз дээр гишгэсэн хэвээрээ “on” товчоо дараарай.
-Дэлгэц дээр 4WD гэсэн бичиг гарсан байхаас гадна VSC! салсан гэсэн анхааруулга гарна.
-Харин одоо ухрах болон зүтгүүлэхэд асуудалгүй.
Мэдээж боломжтой бол татлага ашиглана. Гэхдээ татлага ашиглахдаа анхаарах зүйлс бас бий. Энэ талаарх зөвлөгөөг дараа нь хүргэх болно.