Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарчээ. Үүний улмаас хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч тус дүүргийн харьяат 45 настай иргэн Т /эрэгтэй/ халуун ууранд түлэгдэж нас барсан байна.
Ослын тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 10:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид иргэн Т-ийн цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.