Өвөр монголын хэвлэл мэдээллийн сайтад Хятад Монголын Ганцмод боомт-Гашуунсухайт боомт хүрэх олон улсын авто тээвэрлэлтийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Баяннуур хотод болсон талаар энэ сарын 17-нд мэдээллээ. Тодруулбал, Өвөр монголын Баяннуур хотын авто тээвэрлэлтийн ХХК, Монгол Улсын GBM ХХК-тай хамтран Хятад-Монголын хамтарсан компани байгуулж, Ганцмод боомтоос Монгол улсын Гашуунсухайт боомт хүрэх олон улсын авто шугамыг нэвтлүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна.
Энэ удаагийн хамтарсан компани нь хил дамнасан зорчигч тээвэр, олон улсын ачаа тээвэрлэлтийг ажлыг гүйцэтгэх юм. Түүнчлэн хил дамнасан аялал жуулчлал, импорт, экспортын худалдаа, хоёр орны хил дэх нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал, цахилгаан механикийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Хятад, Монголын зөвшөөрөлтэй бусад бараан бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны тээвэр хамрагдах юм байна.