Хөдөлмөрийн
аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдийн \”Safety &
Health Expo” 2016 арга хэмжээ 2016 оны 3-р сарын 25, 26-ны өдрүүдэд МҮХАҮТ-д
зохион байгуулагдах гэж байна. Жил бүр зохион байгуулагдах тус арга хэмжээний
зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтээгдэхүүн,
үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,
мэргэжлийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааны бодлого,
чиглэлийн талаар
мэдээлэл авах, ХАБЭА-н шилдэг туршлагыг хуваалцаж, харилцан хамтын ажиллагааг
дэмжих замаар аж үйлдвэрийн салбарт гарч буй осол, бэртэл, мэргэжлээс
шалтгаалах өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.
\”Safety&Health
Expo” 2016 арга хэмжээ нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
·
Экспо – Байгууллагуудын бүтээгдэхүүн, үйл
ажиллагааны танилцуулга
Үзэсгэлэн арга хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг шилдэг 30 байгууллага оролцоно. Үүнд:
–
Худалдааны
болон ханган нийлүүлэгч байгууллагууд (нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, аюулгүй
ажиллагааны багаж, тоног төхөөрөмж, анхны
тусламжийн хэрэгсэл, гал түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж г.м)
–
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид (ажлын хувцас,
ажлын тусгай хувцас, аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ)
–
Эмнэлэг
(урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо)
–
Даатгал
(ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгал)
–
Лабораториуд
(орчны шинжилгээ, нөхцөлийн хэмжилт, химийн хаягдал цуглуулах, боловсруулах)
–
Аюулгүй
байдал (дохиолол хамгаалалт)
–
Харилцаа
холбооны байгууллагууд (сансрын хөдөлгөөнт холбоо, GPS)
–
Мэргэжлийн
зөвлөх үйлчилгээ (ХАБЭА зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, сургалт, программ
хангамж)
–
Холбогдох
төрийн болон төрийн бус байгууллагууд
·
Илтгэл, семинар – Салбартаа
тэргүүлэгч мэргэжилтнүүдийн 18 шилдэг илтгэл, хэлэлцүүлгүүд
явагдана.
Илтгэлийн сэдэв нь дор дурьдсанчлан цаашид
өсөн нэмэгдэх болно. Үүнд:
–
Байгууллагын
ХАБЭА-н шилдэг туршлага
–
Мэргэжлээс
шалтгаалах өвчин түүнээс урьдчилан сэргийлэх
–
Зам,
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал г.м
·
Нетворкинг – Хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ
хэлцэл байгуулах.
Экспо арга хэмжээний үеэр сонирхсон ирсэн зочид, төлөөлөгч нар
мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,
гэрээ хэлцэл хийх өргөн боломж бий болох ба
зохион байгуулагчдын зүгээс нөхцөл бололцоог хангаж өгнө.
Ерөнхий
зохион байгуулагч: Сэйфти Ресоурс Монголиа ХХК
Хамтран
зохион байгуулагч: Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, Монголын
үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
Дэмжигч байгууллага: Хөдөлмөрийн яам, МХЕГ,
ОБЕГ, Монгол дахь Америкийн Худалдааны Тэнхим
(АмЧам)