Мүүнийн тухай асуудлыг хөндөж, олон нийтийг шуугиулсан цахим ертөнцөд Цэнхэр үст Цэрэн хэмээн танигдсан иргэн Э.Цэрэндолгор Ерөнхийлөгчийн урилгад татгалзжээ. Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мүүнтэй холбоотой асуудлаар тайлбар хийхээр өнөөдөр жиргээчдийг урьсан байна. Энэхүү арга хэмжээндээ Э.Цэрэндолгор, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарыг ч урьсан аж.
Уг арга хэмжээнээс татгалзах болсон талаараа Цэрэн \”Мөнхбаясгалан дөнгөж сая над руу утсаар залгаж Ерөнхийлөгчийн туслах Чулуунбилэг хэмээх эрхэм, Цэрэндолгор миний биеийг маргааш буюу 2016.03.24ны 11 цагт Их Тэнгэрийн Аманд 150 жиргээч, фбчид ирж Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урилаа.
-Үгүй, чиний утсыг мэдэхгүй болохоороо надаар дамжууллаа гэж хэллээ. Би ч уригдсан гэхдээ очих бодолгүй байна л даа гэв.
Яг ш дээ, Монгол даяараа миний утасны дугаарыг мэдсэн байна. Учир нь би Цэнзургуй яриагаар санаандгүй харуулж. Гэтэл ерөнхийлөгчийн танхим мэдэхгүй байна гэнэ…
Тагнуулыг атгадаг Ерөнхийлөгч асуудал дэлгэсэн хэнгэрэгийн эзний утсыг олохгүй байна гэнэ үү???
Улс орны амин чухал асуудалд ингэж хариулдаггүй байхгүй юу, Ерөнхийлөгчөө!
Баахан хар ПИ АРЧдаа тойруулчихсан инээд алдаад намайг хүлээж байгаа гэж би сэрдэв.
Үнэгүй хоол ундаанд дуртай улс төрчдийн шавхруугаар явдаг жиргээчид нь очиг. Та нар асуудлыг шоу болгоод дуусгах нь гарцаагүй\” гэжээ.
Нинж