АШУҮИС-ийн захирлыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ж.Цолмонг томилжээ.АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан, цуцлах гэж байна гэх мэдээлэл удаа дараа гарч байсан ч тэрбээр өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байсан юм. Тэгвэл түүнийг долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон тушаал гарчээ.