Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд \”Видал\” салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга болжээ. Түүнчлэн \”Хос шагай\” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт шалгарсан байна.
Манай үсчин, гоо засалчид дэлхийн аваргад оролцохоор энэ сарын 24-ний өдөр 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорьсон юм.